АНУ-ын Дотоодын Аюулгүй Байдлын Департаментын албаны хүмүүсийн мэдээлснээр "Хил хамгаалах алба есдүгээр сард Мексикийн хилээр хууль бусаар нэвтэрсэн 200 мянга гаруй цагаачийг баривчилсан нь энэ онд дээд цэгтээ хүрсэн байна. Есдүгээр сард хилээр хууль бусаар нэвтэрсэн цагаачдын баривчилгаа 8-р сараас нэмэгдэж, өнгөрсөн оны 12-р сараас хойш хамгийн дээд хэмжээнд хүрсэн тул АНУ-ын холбооны засгийн газар цагаачдын шинэ давалгаатай тэмцэхээр шаргуу ажиллаж байна" гэжээ.
АНУ-ын Мексикийн хилээр нэвтрэх цагаачдын гарц богино хугацаанд өндөр хэвээр байх төлөвтэй байгаа ч Мексикээс нэмэлт амлалт авах нь хууль бус цагаачдын тоог бууруулахад тусална гэж АНУ-ын Гааль, Хил хамгаалах албаны ахлах албан тушаалтан онцолжээ.