Украины нийслэл Киев хотноо Европын Холбооны Гадаад хэргийн сайд нарын уулзалт болов. ЕХ-ны гадаад хэргийн сайд нарын уулзалт анх удаагаа Европын холбооноос өөр улсад болж байгаа нь энэ юм.
ЕХ Украинд санхүүгийн шинэ дэмжлэг үзүүлэхээр бэлтгэж байгаа бөгөөд Украиныг ЕХ-ны гишүүн орноор элсүүлэх үйл явцад түлхэц үзүүлнэ гэж ЕХ-ны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын дээд төлөөлөгч Боррелл мэдэгдэв.
Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба: Энэхүү уулзалт нь Украин Европт нэгдэх үйл явцыг хурдасгана гэдэгт итгэж байна гэжээ.