БАЙТ ХАРВААНЫ ТӨРӨЛД Б.ОТГОНБОЛД ФИНАЛД ШАЛГАРЧ "ПАРИС 2024" ОЛИМПЫН ЭРХЭЭ АВЛАА
"Ханжоу 2022" Азийн наадмын байт харвааны ганцаарчилсан төрөлд Б.Отгонболд хагас шигшээд Казахстаны харваач Илфат Абдуллиныг 6:2-оор буулган авч, Азийн Наадмын мөнгөн медалийн болзол биелүүлээд зогсохгүй “Парис 2024” Олимпын эрхээ авлаа.
Аваргын төлөө БНХАУ-ын харваач Жи Шиан Шоутай аравдугаар сарын 7-нд 11:30 цагаас харвах юм.
Монгол Улс өмнө нь Азийн наадмаас байт харвааны төрлөөр медальд хүрч үзээгүй. Ийнхүү анхны медалийг Б.Отгонболд авчирч, шинэ түүх бичлээ.