Өмнөд Солонгосын зарим томоохон хэвлэлээр Умард Солонгосын нөлөө бүхий дипломат эх орноосоо оргож, Өмнөд Солонгост ирсэн тухай мэдээллүүд гарч эхэллээ. Тухайлбал БНАСАУ-аас Кувэйт улсад суух элчин сайдын хэргийг түр хамаарч байсан Рю Хён У гэх дипломат 2019 оны 9 сард Өмнөд Солонгост ирсэн гэж Маеис Бизнес Дэйли сонин мэдээлсэн байна.