horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Урантөгс

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх юу хэлэв ?

post-img

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж буй тус хуралдаанд Ерөнхийлөгчийн хэлсэн онцлох үгсийг тоймлон хүргэж байна.

– Хүн засаглахгүй, хууль засаглана. Намайг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд Үндсэн хуульд өөрчлөлт орохгүй. Би дахин зургаан жилээр өөрийгөө сонгохгүй. Би парламентын засаглалыг дэмжиж ирсэн, цаашдаа ч дэмжинэ гэдгээ албан ёсоор мэдэгдье.

-Би ард түмнийхээ талд хатуу зогсоно. Ард түмнээ сонс. Энэ залуус 20 хоног юуны төлөө зогсоод байгаа юм. Та нар ард түмнээ сонсооч ээ!

-Хамтарсан Засгийн газрыг би тултал дэмжсэн. Яагаад тарсан шалтгааныг надаас биш Ерөнхий сайдаас асуугаарай. Хэн санаачилсныг та нар мэдэж байгаа.

-Хулгай хийсэн хүн хариуцлагаа хүлээнэ. Ард түмний өмч бол ард түмний өмч.

-Бусдыг гүтгэж, доромжилдгоо одоо зогсоо. Үг дуугарсан хүнийг эр, эм гэхгүй ямар муухай харлуулж, доромжилдог юм бэ. Арай дэндэж байгаа юм биш үү.

-Асуудлаа шийд. Ард түмнээ битгий шар махтай нь хатаагаад бай. Ямар нэгэн хатгаасгүйгээр энэ олон залуус ямар эмх цэгцтэй жагсаж байгааг хар. Шинэ үеийн залуус ингэж өсөж байгаад би их бахархаж, баярлаж байна.

-Надад ганц л айдас байдаг. Ард түмний итгэл алдрах вий гэдгээс л би айдаг.

-Би дөрвөн удаа албан тушаалаас татгалзаж байсан. Албан тушаалд битгий шигд. Удирдагч хүн ухрах үедээ ухарч, урагшлах үедээ урагшилдаг юм.

-Би хэзээ ч хулгай хийж байгаагүй. Би Ерөнхийлөгчийн өндөр сэнтийг гаднынханд 50 сая вонноор зарж байгаагүй. Би таван нам дамжиж яваагүй. Би анд нөхдөөсөө урваж байгаагүй шүү. Би хэзээ ч ард түмнээс урвахгүй. Үргэлж ард түмний талд байна.

-УИХ-ын гишүүд та бүхэн ард түмнээ бод, ард түмнээ сонс. Битгий нүдний булай бол.

-Хэрвээ та нар ард түмний хүсэл, сонирхлыг хангаж чадахгүй, залуусын үгийг сонсохгүй бол ард түмэн тэс өөрөөр бас ярьж чадахаар байна шүү.

0/1000