horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Хүслийн хадыг бүрэн тохижууллаа

post-img

Хөвсгөл аймгийн Хатгал тосгон дахь Хөвсгөл нуурын Хүслийн хадыг “Жавхлан хүслэн” ХХК тохижуулж, ашиглалтад орууллаа. Хөвсгөл нууранд ирсэн хүн бүрийн очдог газрын нэг нь Хүслийн хад. Энэ нуурын зүүн эргээс нуур луу түрж орсон хадан хошууг нутгийн иргэд Сомо хад гэдэг. Гэтэл сүүлийн үед Хөвсгөл нуурт очсон дотоодын аялагчид энэ хадан дээрх овоонд хүслээ шивнэн, ажил үйлсээ даатган, залбирдаг болсон юм. Ийн Сомо хадны нэр Хүслийн хад болж солигджээ.

“Хүслийн хад” аялал жуулчлалын цогцолборт явган хүний зам тавьж, сүүдрэвч хийн, нутгийн иргэдэд бүтээгдэхүүнээ борлуулах цэг гаргажээ. Аялагчдын амрах талбай, завины зогсоол, ариун цэврийн өрөө бас хийсэн байна.

0/1000