Ховд аймгийн төвөөс алга болсон 17 настай хүү одоог хүртэл олоогүй, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Өнгөрсөн тавдугаар сарын 31-нээс зургаадугаар сарын 1-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант суманд 17 настай хүү алга болсон талаар бид мэдээлсэн. Тодруулбал, алга болсон 17 настай хүү Ховд аймгийн Жаргалант сумын төвөөс алга болсон юм. Энэ талаарх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдээд, дуудлага өгснөөс хойш Ховд Жаргалант сумын Цагдаагийн газар, ЗДТГ, хүүхдийн байгууллага, эцэг эхчүүд, хамтарсан баг, ажлын хэсэг байгуулагдан тасралтгүй хайж байна. Нийт 70 орчим албан хаагч нар 12 багт хуваагдаад, эрэн хайх ажиллагаа явуулж байна. Үүний дагуу Ховд аймгийн Жаргалант сумын нийт нутаг буюу 12 багийн хэмжээнд самнах, эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
17 настай хүү сураггүй алга болоод 6 хонож байна
- 2025/06/06
- •
- 11 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай