horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Ж.Баясгалан: Машины татварыг цуцлах эрх УИХ-д байхгүй

post-img

УИХ-ын Төсвийн байнгын хороо Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах талаар гаргасан нийтийн өргөдлийг судлах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг өнөөдөр хэлэлцлээ. Уг ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ж.Баясгалангаас ажлын хэсгийн дүгнэлтийг тодрууллаа

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан:

-Нийслэлийн ИТХ-ын тээврийн хэрэгслийн татварыг нэмсэн шийдвэрийг шалгаад ажлын хэсэг ямар дүгнэлт гаргав?

-Их хурал орон нутгийн дотоод зохион байгуулалт руу орж болохгүй. Тэдний төсөвт нөлөөлөх боломжгүй. Татвар нэмсэн нь зөв үү, буруу юу гэдэг шийдвэр гаргах боломжгүй ч хууль тогтоох дээд байгууллага гэдэг утгаараа энийг хэрэгжүүлэх явцдаа хууль зөрчсөн үү, алдаа гаргасан уу гэдэг дээр ажлын хэсэг ажилласан. 10 мянган дагагчтай пэиж дээр мэдээ тавихад, 2-хон хүн дэмжсэн гэж байгаа юм.

Гэтэл Улаанбаатар хот 1 сая 761 мянган хүнтэй. Тээврийн хэрэгсэл эзэмшигч 700 гаруй мянга бий. Энэ хүмүүсийн эрх ашгийг 2 хүн шийднэ гэвэл худлаа.

Дараа нь 2024 оны төсөвт үүнийг тусгасан гэж байна лээ. Төсөвт байгаагүй. 2024 оны төсөвт 1 төгрөг нэмбэл сонгуулиар хотод гарахгүй гэдгээ эд мэдэж байгаа учраас сонгуулийн дараа нэмсэн байхгүй юү, 2024 оны 12-р сард.

Тэр үед 1 хэлэлцүүлэг зохион байгуулсан гэсэн. Тэр нь авто тээврийн татвартай шууд холбоотой биш. Хотын төсөвтэй холбоотой хэлэлцүүлэгт энэ нь тусгагдсан байсан гэж байгаа юм. Тэгэхээр энэ чиглэлээр дагнасан нь тэр сошиалаар явуулсан, 2 хүний санал авсан мэдээ. 2 хүний саналаар 1.7 сая хүний асуудлыг шийдэх нь буруу. Хуулийг ингэж завхруулаад яваад байж болохгүй.

Сая хэлж байна лээ, хуулийн хүн нь. “Бидэнд төдөн хүн саналаа өгвөл хэрэгжинэ гэсэн юм байдаггүй” гэж байна. 2 ч гэсэн хүн гэж байна л даа. 2 хүн бол нийслэлийн хүн амын саяны 2%. 00002% болно.

Тээврийн хэрэгслийн татварыг 5-р сарын 31-ний дотор төлөх хугацаатай. Олонх хүмүүс татвараа төлчихсөн. Одоо нийслэлийн ИТХ-ын шийдвэрийг цуцалбал хүмүүст зөрүүг нь буцааж олгох уу?

-100 гаруй мянган иргэн төлөөгүй байж байгаа. Цуцлах эрх бол УИХ-д байхгүй. Энэ бол орон нутгийн бүрэн эрх. Хууль зөрчсөн гэдэг асуудлаар ЗГ-т чиглэл хүргүүлэх үү гэдгийг сая Хууль зүйн байнгын хороо ярилцаад, УИХ-ын Хуулийн хэлтсээр давхар хянуулах нь зүйтэй гэж тогтлоо. Яагаад гэвэл энэ бол ирээдүйд нийслэлээс гарах бүх шийдвэртэй холбоотой.

0/1000