Монгол Ардын Намын долоодугаар бага хурлаас тус намын Удирдах зөвлөлийн гишүүн Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Ерөнхий сайдад Г.Занданшатарыг томилох саналыг Ерөнхийлөгчид хүргүүлээд буй.
Өнөөдөр 16:00 цагт УИХ дахь намын бүлгүүд хуралдаж Монгол улсын Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилохыг дэмжих эсэхийг хэлэлцэхээс гадна УИХ-ын ТББХ-ны хуралдаанаар тогтоолын төсөл хэлэлцэх ёстой байсан. Тэгвэл УИХ дахь ардчилсан намын бүлэг дээрх асуудлыг өнөөдөр бус пүрэв гарагт хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал гаргаад байсан юм. Энэ асуудлыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдан хэлэлцээд УИХ-ын ТББХ-ны хуралдаан болон УИХ-ын нэгдсэн чуулганыг пүрэв гарагт хуралдуулахаар шийджээ.
.