horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

П.Сайнзориг: Шинэ Ерөнхий сайд Засгийн газраа цомхон байлгаж, яамдын тоог цөөлөх хэрэгтэй

post-img

Монгол Ардын Намын долоодугаар бага хурлаас тус намын Удирдах зөвлөлийн гишүүн Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн. Тэгвэл 18:00 цагт УИХ-ын ТББХ-оор Ерөнхий сайд томилуулах Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэнэ. Шинэ засгийн асуудлаар гишүүд байр сууриа илэрхийллээ.

 УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, хэнтэй хамтрах уу гэдэг нь Ерөнхий сайдын асуудал. Гэхдээ МАН-ын дүрмийн дагуу бага хурлаар авч хэлэлцэнэ. Бүтэц, бүрэлдэхүүний асуудал Ерөнхий сайдын онцгой эрх учраас миний хувьд ийм байх ёстой гэж хэнтэй хамтрах эсэхийг нь хүний өмнөөс хэлэх боломжгүй.

Хувь гишүүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ гэхээр яамдын тоог цөөлөх ёстой. Ингэж захиргаа, хүний нөөцийн зарим зардлаа багасгана. Мөн зөвлөл, хороодыг татан буулгах хэрэгтэй. “ТЭЦ-3”-ыг харж байгаа биз дээ. “Эрчист Монгол”, Эрчим хүчний реформын хороо, Эрчим хүчний яам нь дундаа хийчхээд, хэн нь асуудлаа хариуцахгүй, мэдэхгүй, Улаанбаатар ирэх өвөл хөлдөх үү, үгүй юү гэдэг дээр байна. Тиймээс чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын уялдааг хангах тал дээр яваасай гэж хүсэж байна.

0/1000