horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Ерөнхийлөгч тавьсан хоригоо эргүүлэн татах уу?

post-img

Өчигдөр Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаараа дүгнэлт гаргаж, Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоолын төсөл Үндсэн хууль зөрчсөн болохыг мэдэгдсэн. Тэгвэл уг тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч мөн хориг тавиад байгаа.

Нэгэнт Засгийн газрыг огцруулахдаа Үндсэн хууль зөрчсөн гэж цэц үзсэн учраас Ерөнхийлөгч тавьсан хоригоо эргүүлэн татах магадлал үүсээд байна. Зарим гишүүн ч Төрийн тэргүүн тавьсан хоригоо эргүүлэн татаж магадгүй хэмээн мэдэгдэж байгаа юм.

Өнөөдөр УИХ-ын ТББХ-ны хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх товтой байсан ч ирц бүрдээгүй гэдэг шалтгаанаар хуралдаан хойшлогдсон юм.

0/1000