horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоригоо татан авлаа

post-img

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай Монгол Улсын Их Хурлын 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан билээ. Тодруулбал парламентаас баталсан уг тогтоол нь Үндсэн хуулийг зөрчсөн хэмээн үзэж хориг тавиад байсан юм.

Харин Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Их суудлын хуралдаанаараа 08 дугаар шийдвэр гаргасан тул Төрийн тэргүүн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолд хориг тавих тухай Е/11 дугаар хоригоо татан авч байгаагаа мэдэгдлээ.

0/1000