Энэ оны тавдугаар сарын 2-ны өдөр тухайн үед Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Т.Мөнхсайхан тушаал гаргаж, ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн түүх бий. Энэ тухайгаа тэрбээр “Н.Эрдэнэхүү хавдар судлалын эмч биш. Түүнийг хавдрын нарийн мэргэжил эзэмшсэн, М.Адилсайхан гэх хүнээр сольсон” хэмээн тайлбарласан байдаг.
Харин өмнөх Эрүүл мэндийн сайдын дээрх шийдвэрийг эсэргүүцэж, Н.Эрдэнэхүү шүүхэд хандсан байсан юм. Тэгвэл шүүхээс ХСҮТ-ийн даргаар ажиллаж байсан Н.Эрдэнэхүүг ажлаас чөлөөлсөн ЭМ-ийн сайд асан Т.Мөнхсайханы шийдвэрийг хүчингүй болгож, Н.Эрдэнэхүүг ажилд нь буцаан томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох шийдвэр гаргасан байна.


