horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Г.Занданшатарын занаанд орсон сайд нар баяртай

post-img

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахаар УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн санаачилсан бичигт 54 гишүүн гарын үсэг зурсан байв. Тэдний 48 нь анхны шийдвэртээ итгэлтэй байж, УИХ-ын чуулганд ч Засгийн газрыг огцруулах санал өгчээ. Тэдэн дунд Засгийн газрын 2 гишүүн бий. Энэ нь Г.Занданшатарын дургүйг хүргэсэн сурагтай. Энэ нь ч ойлгомжтой.

Хууль зүй, дотоод хэргийн сайдаа цаг үеийн, гэнэтийн шаардлагаар солиход хүрсэн Г.Занданшатар дахин 1 сайдаа явуулах болж байна. 2025.06.18-нд ХЗДХ-ийн сайдаар томилогдож, 2025.10.24-нд чөлөөлөгдсөн Л.Мөнхбаатар албан ёсоор 4 сар 6 хоног сайд гэх тодотгол зүүсэн ч ачир дээрээ 3 сар 12 хоног сайдын сэтэртэй явжээ. Сайд болсон баяр хөөр нь арилаагүй явахад, Г.Занданшатар сайдын суудлыг нь өөрт нь ч мэдэгдэлгүй булааж аваад, Б.Энхбаярт өгчихсөн. Ёстой хуншгүй. ХЗДХ-ийн сайдаар хамгийн богино хугацаанд ажилласан гэх хөөрхийлөлтэй амжилт тогтоогоод явлаа даа. Сайд биш болсноо хэвлэл мэдээллийн хэрэгслээс мэдэж, цочирдсон тэрээр гомдсондоо Г.Занданшатарыг огцруулах бичигт гарын үсгээ баяртайяа зурж, УИХ-ын чуулганы хуралдаанд саналын товчлуураа заналтайяа дарав.

Г.Занданшатарын танхимд сайдын алба хашиж байгаа атлаа өрсөлдөгч Д.Амарбаясгалангийн талд орж, Засгийн газраа унагахаар оролдсон урвагч сайдаа Г.Занданшатар энэ 7 хоногт явуулахаар төлөвлөжээ. Өнөөгийн засгийн үүдийг гаднаас нь эгнэгт хаах дараагийн сайд бол С.Амарсайхан. Тэр Шадар сайдын албаа УИХ-ын даргын сэнтийгээр солих тохироо хийж, Г.Занданшатарыг огцруулах бичигт гарын үсэг зурсан гэдэг. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Шадар сайд байсан түүнийг Ерөнхий сайд болохыг мөрөөддөг гэлцдэг.

Л.Мөнхбаатараас урвасан Г.Занданшатар, Г.Занданшатараас урвасан С.Амарсайхан нар таарсан таар шуудай л даа

Хэн ч юу ч гэж мөрөөдөж болно. Бүр Ерөнхийлөгч болохыг, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллахыг мөрөөдөж болно. Мөрөөдөж болох ч урваж болохгүй. Л.Мөнхбаатараас урвасан Г.Занданшатар, Г.Занданшатараас урвасан С.Амарсайхан нар таарсан таар шуудай л даа. “Ноён урваач, нохой шарваач” гэж үнэн юм. Хэрэг болбол ашиглаад, хэрэггүй болбол түлхэх араншин хэн хэнээс нь гарч байна.

С.Амарсайхан уг нь Г.Занданшатараас Тэргүүн шадар сайдын санал хүлээж байсан ч дахиад Шадар сайдын сандал дээр суулгасанд чамлаж явжээ. Яг тэр үед нь УИХ-ын даргын санал ирснээр гарын үсгээ худалджээ. Уулын бугыг хараад, унасан бухаа голсон чинь буга ч үгүй, бух ч үгүй боллоо.

Г.Занданшатар Ерөнхий сайд болоод, танхимаа бүрдүүлэхдээ геостратегийн нөхцөл байдал хүндэрч байгааг дурдаад, Засгийн газар шууд ажилдаа орох, төрийн бодлогын тогтвортой залгамж чанарыг хадгалах нь зүйтэй хэмээн үзэж, өмнө нь ажиллаж байсан Засгийн газрын гишүүдийн 1/3-ийг, нэн ялангуяа мега төсөл, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хариуцаж буй сайд нарыг үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдсэнээ УИХ-д танилцуулсан. Түүний дагуу Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас авч үлдсэн сайд нарын 1 нь С.Амарсайхан. Гэвч тэр хаалгаар орж ирээд, санаа буруулсан учир хөөж гаргах цаг иржээ.

Түүний араас явах магадлалтай сайд нарын 1 нь Б.Дэлгэрсайхан. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр 9 дүгээр сард сэтгүүлчдэд хэвлэлийн хурал хийж, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар болон Хятадын “Чайна-Энержи” компанийн хооронд байгуулсан нүүрсний гэрээтэй холбоотой, анхаарал татсан асуудлуудыг мэдээлсэн. Уг гэрээг байгуулахад оролцсон хүний 1 нь Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан. Түүнийг сайдын сэнтийгээс буулгаж, шалгах шаардлагыг Н.Энхбаяраар зогсохгүй нэжгээд хүн Г.Занданшатарт тавьж эхэлжээ. Нүүрсний хулгайч нартай тэмцэхээр шийдсэн нь үнэн бол Г.Занданшатарын явуулах сайд нарын тоо нэмэгдэж таарах нь.

Дарга заавар өгч, гишүүд ярсхийтэл гар өргөдөг явдал жижиг намуудад алга. Ардчилалтай л юм

Шинээр байгуулах Засгийн газрын бүрэлдэхүүнд УИХ-д суудалтай намуудын төлөөллийг оролцуулах нь хамгийн оновчтой шийдэл гэж Г.Занданшатар үзэж, ХҮН, ИЗНН, Үндэсний эвслийг урьсан ч Н.Номтойбаяр чамлаж, бусад нь хүлээж авсан. Гэвч эдгээр нам түүнд нэмэр болж буй эсэх нь эргэлзээтэй.

УИХ-д ХҮН-ын жагсаалтаар орж ирсэн П.Ганзориг гишүүн Д.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёрын алийг нь ч огцруулах бичигт гарын үсэг зураагүй ч УИХ-ын нэгдсэн хуралдаанаар санал хураахад Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжсэн. Г.Занданшатарыг огцруулах бичигт гарын үсэг зурсан, УИХ-ын чуулганы хуралдаанд огцруулахыг дэмжсэнгишүүд дунд ХҮН-ынБ.Найдалаа, Б.Мөнхсоёл, Г.Уянгахишиг, Л.Энхнасан нар бий. ХҮН бол УИХ-д ердөө 8-уулаа ч 2-ыгоо Засгийн газарт багтааж, Шадар сайд, Боловсролын сайд болгож чадсан нам. Гэвч 5 нь Засгийн газрыг огцруулахыг дэмжиж, Т.Доржханд, П.Наранбаяр нарыгаа унагахаар санал өгсөн юм. Т.Доржханд, П.Наранбаяр хоёрыгоо сайдын суудалд нь үлдээх саналтай ганц гишүүн байсан нь Ж.Золжаргал.

УИХ-д 4 гишүүнтэй Иргэний зориг, ногоон нам Б.Батбаатарыгаа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд болгосон. Тус намаас М.Нарантуяа-Нара ганцаараа Засгийн газрыг огцруулахаар товчлуураа дарсан бол С.Замира, Р.Батболд 2 огцруулахыг дэмжээгүй. Б.Батбаатар өөрийгөө огцруулах санал өгөөгүй нь ойлгомжтой.

Уулын бугыг хараад, унасан бухаа голсон чинь буга ч үгүй, бух ч үгүй боллоо.

УИХ-д суудалтай намуудын гишүүдийн саналыг ажиглахад, өөр өөрийн итгэл үнэмшлээр саналаа өгсөн нь илэрхий байгаа юм. Тухайлбал: Р.Батболд гэхэд Д.Амарбаясгаланг огцруулахыг дэмжсэн ч Г.Занданшатарыг огцруулахыг дэмжээгүй. С.Замира хоёуланг нь огцруулахын эсрэг байв. М.Нарантуяа-Нара тэгэхэд Г.Занданшатарыг огцруулахыг дэмжсэн ч Д.Амарбаясгаланг огцруулахыг дэмжээгүй.

УИХ-д олонх болсон МАН өөрийн томилсон УИХ-ын дарга, Ерөнхий сайдаа огцруулах гэж байхад дэмжилгүй яах вэ хэмээн АН уриалгахан хүлээн авч, олонх нь хоёуланг нь огцруулах санал өгсөн. АН-ын байр суурь анхнаасаа тодорхой байсан тул ХҮН, ИЗНН-д Г.Занданшатар найдаж, ганц ч гэсэн санал гэж харж байсан нь лав.

Гэвч бодит байдал өөр байлаа. Дарга заавар өгч, гишүүд ярсхийтэл гар өргөдөг явдал жижиг намуудад алга. Ардчилалтай л юм. МАН-д хүртэл тэр явдал түүх болон үлдэж байхад аргагүй биз ээ.

0/1000