horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

С.Бямбацогт: Үзэн ядалт, үл ойлголцлоор асуудлаа бүү шийдээсэй

post-img

МАН-ын Удирдах зөвлөл яг одоо хуралдаж байна. Өнөөдрийн хурлаар улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлуудыг хэлэлцэж байгаа юм.

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтоос уг хурлын талаар тодрууллаа.

-МАН-ын Удирдах зөвлөл ямар асуудал хэлэлцэх вэ?

-Нам дотор ярих шийдэх шаардлагатай олон асуудал үүсээд байна. Эдгээр асуудлаа шийдэх гэж энэ удаагийн хурлыг зарласан болов уу.

-МАН-ын хагарал юунаас эхэлсэн гэж та үзэж байна вэ?

-Зөвшилцөж, ойлголцож шийдвэр гаргах ёстой. Үл ойлголцол нь үзэн ядалт болдог. Тийм учраас үл ойлголцлоор асуудлыг битгий шийдээсэй гэсэн байр суурьтай байгаа.

-УИХ-ын даргын асуудлыг энэ удаагийн хурлаар ярих болов уу?

-Эхлээд 30, 38-аар хоёр хуваагдсан бүлгийг эвлүүлсний дараа дараагийн асуудал яригдана. Араас нь сайд нарын асуудал, УИХ-ын дарга, дэд даргын асуудал яригдах байх. Удахгүй бас намын их хурал болох гэж байна. Намын дарга болсон нь Ерөнхий сайд болно. Улс оронд нийгэм, эдийн засгийн тулгамдсан олон асуудал үүсээд байна. Ийм үед дотроо хуваагдаад, сандал ширээ булаацалдаад байж болохгүй. Ойлголцоод явах нь улс, эх орон, намдаа хэрэгтэй. Ийм боловсон хүчин МАН-д олон бий. Зангараг, мэдлэг туршлага, боловсролтой зэрэг шалгуураа харж байгаад албан тушаалуудаа ярих байх.

-МАН-ын дараагийн даргад ахин нэр дэвшүүлэх үйл явц явагдана гэсэн үг үү?

-Намын их хурал дээр даргын асуудал яригдана. МАН-ын дараагийн даргад нэр дэвших нь хэн бүхний өмнө нээлттэй. Миний хувьд нэр дэвшихгүй.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

0/1000