Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгч өчигдөр хуралдан, Иргэний зориг, ногоон намын өргөдлийг хэлэлцжээ. Хурлаар Иргэний зориг, ногоон намын шинэчлэн найруулсан дүрэм, хөтөлбөрөө бүртгүүлэх өргөдлийг хэлэлцэж, Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын 210 дахь хэсэгт заасны дагуу буцаажээ.
Өнгөрсөн 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр Иргэний зориг, ногоон нам УИХ-д 4 суудалтай болсон билээ. Тодруулбал, ИЗНН-ын дарга Б.Батбаатар, тус намын гишүүн Р.Батболд, С.Замира, М.Нарантуяа-Нара нар УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа.

