horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

24 компани “Тавантолгой түлш”-ийн үйлдвэрээс шахмал түлш тээвэрлэж байна

post-img

Нийслэлд 24 тээврийн компани “Тавантолгой түлш” компанийн зүүн үйлдвэрийн агуулахуудаас борлуулалтын цэгүүд рүү шахмал түлш тээвэрлэж байна. 10 дугаар сарын 24-ний байдлаар 397 борлуулалтын цэг ажиллаж, 8.5 мянган тонн мидлинг, 6.3 мянган тонн хагас коксон шахмал түлшний нөөц бүрдүүлсэн байна.

Борлуулалтын зарим цэгт үдээс хойш түлш дуусаж, хомсдол үүсэж байгаа тул нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар түлшний нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүлснээ энэ сарын 21-нд мэдээлсэн. Түлш борлуулах 1 цэгт өдөрт 5000 кг түлш борлуулж байсныг 10 мянган кг болгожээ. Үүний тулд нийлүүлэгч компаниуд өдөрт хоёр удаа түлш тээвэрлэж байна.

Өмнөх жилүүдийн дундажтай адил хэмжээний түлш нийлүүлж байгаа ч иргэд хүйтрэхээс өмнө түлшээ нөөцлөх хандлагатай байгаа аж.

“Хотула” аппликэйшнээр өрхийн нэг гишүүн бүртгүүлж, түлш авахаар тооцсон ч нэг өрхөөс 2-4 хүн бүртгүүлжээ. Иймээс бүртгэлийг хянаж, нэг өрхөөс нэг л гишүүн түлш авч байхаар тохируулжээ. Ингэвэл зохиомол хомсдол үүсэхгүй аж. Борлуулалтын цэгүүдэд байгаа нийт түлшний 50 хувь нь хуучин мидлинг, 50 хувь нь шинэ түлш байна.

12 дугаар сарын сүүлчээр 100 хувь хагас коксон шахмал түлш буюу шинэ түлш борлуулна. Энэ үед агаарын чанар ямар болохыг бодитоор хэмжиж, олон нийтэд танилцуулахаар төлөвлөжээ.

0/1000