horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Г.Занданшатарыг огцруулах бичигт гарын үсэг зурсан Х.Ганхуяг огцруулахгүй товчлуур дарсны учир

post-img

С.Амарсайхан өнөөдөр өөрийг нь огцруулахаас өрсөн, чөлөөлөгдөх хүсэлтээ Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Тэртэй тэргүй түүнийг Шадар сайдын албан тушаалаас чөлөөлж, танхимаасаа гаргах гэж байсан Г.Занданшатар уг хүсэлтийг дуун дээр нь хүлээн авч, ёсоор болгов.

С.Амарсайханы оронд Шадар сайдын албыг хэн авах вэ гэдэг асуудал олны анхаарлыг татаж байна. Ерөнхий сайд Г.Занданшатар энэ 7 хоногт УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг дуудаж уулзжээ. Тэд юу ярьсан нь тодорхойгүй ч албан тушаалын томилгоотой холбоотой гэж тэдний ойрын хүрээнийхэн таамаглаж эхэллээ.

Г.Занданшатарыг огцруулахаар санал нэгдсэн 54 гишүүн дундаас Х.Ганхуяг ганцаараа байр сууриасаа ухарч, санал хураалтаар огцруулахгүй гэсэн товчлуур дарсан юм

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахаар УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн санаачилсан бичигт гарын үсэг зурсан 54 гишүүний 1 нь Х.Ганхуяг. Сонирхолтой нь тэр 10 дугаар сарын 17-нд УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх санал хураахад “Огцруулахыг дэмжихгүй” гэсэн санал өгсөн юм. Үүний учир өнөөдөр ийн тайлагдаж байна.

Тэр уг нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нарыг хоёуланг нь огцруулах бичигт гарын үсэг зурсан байв. Тэгсэн атлаа анхны байр сууриасаа буцсан. Г.Занданшатарыг огцруулахаар санал нэгдсэн 54 гишүүн дундаас тэр ганцаараа байр сууриасаа ухарч, санал хураалтаар огцруулахгүй гэсэн товчлуур дарсан юм. 10 дугаар сарын 16-нд хуралдаа ирээгүй тэрээр 17-ны 10:16 цагт чуулганы танхимд орж ирсний учир ийм байжээ.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг парламентад 2 дахь удаагаа ажиллаж байна.

Төгссөн сургууль, мэргэжил

1994 онд Монгол-Оросын хамтарсан 3 дугаар дунд сургууль

1999 онд МУИС, Олон улсын харилцааны дээд сургууль, гадаад албаны ажилтан

2014 онд АНУ, Харвардын их сургууль, Захирлуудад зориулсан бизнес удирдлага, ерөнхий менежмент

2015 онд БНСУ-ын Үндэсний академи, олон улсын эдийн засаг

2018 онд Канад Улс, Бритиш Колумбын их сургууль, Уул уурхайн инженер, тогтвортой хөгжлийн засаглал

Ажилласан байдал

2003 оноос “Хера групп”-ийг үүсгэн байгуулагч, УЗ-ийн дарга

2008-2014 онд “Ремикон” ХК-ийн ТУЗ-ийн дарга

2010-2014 онд Уул уурхайн ассоциацын Удирдах зөвлөлийн гишүүн

2010 оноос Архангай аймгийн Тариат сумын Нутгийн зөвлөлийн дарга

2013 оноос “CEO” клубийн гишүүн

2013 оноос ҮРО, Монгол Улс дахь салбар байгууллагын гишүүн

2012-2014 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын орон тооны бус зөвлөх

2015-2017 онд МЭЗФ-ын зохион байгуулах комиссын гишүүн

2017 онд МАН-ын бага хурлын гишүүн

2018 оноос Баянгол дүүргийн МАН-ын тэргүүлэгч, 22-р хорооны намын хорооны дарга

2019 онд ЗхЗ UB клубийн эзэн, УЗ-ийн гишүүн

2019-2020 онд ЗГХЭГ-ын даргын орон тооны бус зөвлөх

2020-2024 онд УИХ-ын гишүүн

2024 оноос УИХ-ын гишүүн

2025 оноос УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга

Шагнал:

2011 онд Хөдөлмөрийн хүндэт медаль

2013 онд Алтангадас одон

Гадаад хэл: Англи, орос, солонгос

0/1000