Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд нийтийн байр шатаж байгаа тухай дуудлага өчигдөр 17:42 цагт онцгой байдлын байгууллагад иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход, нийтийн байранд иргэн Г-ийн өрөөнд эд зүйл шатаж байсныг унтрааж, утаажилтын бүсээс 81 иргэнийг гаргасан байна.
Хүйтний улирал ирж байгаатай холбоотойгоор гал түймрийн эрсдэл нэмэгдэж байгаа учраас иргэдийг анхаарал болгоомжтой байхыг онцгой байдлын байгууллага анхаарууллаа.

