horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

“Ногоон автобусны” А.Ганхуягт оноосон ялыг шүүх хөнгөрүүллээ

post-img

“Ногоон автобусны” гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал 10 дугаар сарын 23-нд эхэлж, 28-нд дууслаа. Өнгөрсөн 2 хоногт шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахаар зөвлөлдөж, өнөөдөр (2025.10.30) нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 10:30 цагаас шийдвэрээ танилцууллаа.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ хэрэгт холбогдсон Монгол Улсын 9 иргэн, БНСУ-ын 2 иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, бусад 15 хүнийг ялласан. А.Ганхуягт нийтийн албанд ажиллах эрхийг нь 3 жил хасаж, 6 жил хорих ял оноосон бол С.Жавхлантбаатарыг нийтийн албанд ажиллах эрхийг нь 4 жил хасан, 3 жил хорих ялаар шийтгэсэн. Бусад 13 хүнд нь нийтийн албанд ажиллах, зорчих эрх хасах ял оноосон юм. Үүнийг шүүгдэгч нар эсэргүүцэн, давж заалдсан. Тэдний гомдол, эсэргүүцлийг давж заалдах шатны шүүх хүлээн авч, хянан хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулжээ.  

Д.Мөнх-Эрдэнэ, Г.Мишээлт, Г.Энхтайван, Ж.Эрдэнэбат нарыг цагаатгасан анхан шатны шүүхийг хэвээр үлдээв. Түмэнжаргал, Баярсүх, Чойжилсүрэн нарын үйлдлийг хөнгөрүүлэн үзэв. Тендер шалгаруулах ажлын хэсгийн гишүүдэд оноосон ялын зүйлчлэлийг өөрчилж, хөнгөрүүллээ. Б.Мөнхболд, О.Лувсандагва, Б.Цогтбадрах, А.Чойжилсүрэн, О.Хонгорзул, Б.Дөлгөөн, Ц.Хадбаатар, Э.Баярмаа, Ж.Сүхбаатар нар А65 дугаартай ажлын хэсгийн гишүүнээр ажиллахдаа ажлаа зохих ёсоор хийгээгүй, дээд албан тушаалтанд тал засах, бусдад хэт найдах зэргээр алдаа гаргаж, гарын үсэг зурсан байна гэж үзэв. Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатарыг яллагдагчаар татсан хэргийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэл давж заалдах шатны шүүх тогтоогоогүй байна.

Анхан шатны шийтгэх тогтоолоор А.Ганхуягт оноосон залилах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Ингэснээр түүнд оноосон ялаас залилах гэмт хэргийн ял хасагдаж байна. Бусад хүмүүсийн ялыг ч хөнгөрүүлжээ.

Нийтийн тээврийн парк шинэчлэх зорилгоор 2023 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Тэнүүн-Огоо” ХХК худалдан авах гэрээ байгуулж, их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус, нийт 810 автобус худалдан авахаар гэрээ байгуулсан. Гэвч тус компани хуучин автобус нийлүүлсэн нь илэрч, Авлигатай тэмцэх газар уг хэргийг шалгасан юм. “Тэнүүн-Огоо” ХХК-тай байгуулсан эл худалдан авах гэрээний улмаас нийт 134 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

0/1000