УИХ-аас байгуулсан Оюутолгойн түр хороо 7 хоног болгон хуралдаж байгаа ч “Оюутолгой” компанийн удирдлагуудаас ямар ч хүн уг хуралд огт ирж оролцоогүй. Гэхдээ өнөөдөр хоёр талын ажлын хэсэг хуралдаж, хүүтэй холбоотой хэлэлцээгээ эхэлж байгаа тухай мэдээлэл байна. Хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газраас томилогдсон ажлын хэсэг оролцож байгаа бөгөөд уг ажлын хэсгийг Сангийн сайд Б.Жавхлан ахалж байгаа юм.
Харин энэ хэлэлцээрийн дараа УИХ-аас байгуулагдсан түр хороо Засгийн газраас мэдээлэл авах боломж бүрдэнэ гэж харж байна. Ташрамд дурдахад, “Оюутолгой” төслийн хүүгийн хэлэлцээрийг 7 жилд 1 удаа хэлэлцэж, өөрчлөх боломж байдаг. Энэ хугацаа 2025 оны 12 дугаар сард дуусгавар болно. Хэрэв бид энэ удаагийн хэлэлцээрээр хүүг багасгаж чадахгүй бол 2032 он хүртэл ахин хэлэлцээр хийх бололцоо үүсэхгүй.

