horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сугар

Массажны газар 14-15 насны охидын биеийг үнэлүүлсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна

post-img

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газраас энэ оны 10 дугаар сарын 24-26-ны өдрийн хооронд тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг саун массажны газруудад хяналт шалгалт явуулсан байна.

Шалгалтаар тус дүүргийн 14, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “А”, “И” нэртэй саун массажны газрууд нь 14-15 насны, насанд хүрээгүй охидыг ажиллуулж, бусдад биеэ үнэлэхийг зуучилсан, бусдыг биеэ үнэлэхэд орон байр, бусад зүйлээр хангасан байж болзошгүй, биеэ үнэлэхийг зохион байгуулах, хүн худалдаалах гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг бүртгэлд авчээ. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

0/1000