horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Онцгой байдлын алба тусгай зориулалтын машинтай болж байна

post-img

Монгол Улсын Засгийн газар, БНФУ-ын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа “Онцгой байдлын байгууллагын агаараас эрэн хайх, аврах ангийг чадавхжуулах, гал түймэр унтраах автомашин нийлүүлэх II шатны төсөл”-ийн эхний шатанд манай улсын онцгой байдлын албанд гал түймэр унтраах 42 м урттай автомеханик шатны 2, 32 м урттай автомеханик шатны 2 машин нийлүүлээд байна. 42 м урттай автомеханик шатны 2 машиныг Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар анги, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангид хуваарилсан байна.

Тус арга хэмжээнд БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, хямралын удирдлагын ерөнхий газрын дарга, ноён Жулиен Марион, БНФУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, хатагтай Коринн Пэрера, Десотел группын ерөнхийлөгч Жером Десотел, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нарын албаны хүмүүс оролцов.

“Онцгой байдлын байгууллагын гал түймэртэй тэмцэх чадавхыг сайжруулах төслийн I үе шатыг 2019-2022 онд хэрэгжүүлж, онцгой байдлын байгууллагад гал түймэр унтраах тусгай зориулалтын 4 төрлийн 42 машин нийлүүлжээ. Тус автомашинуудыг төв, орон нутгийн анги, байгууллагад хуваарилан, үүрэг гүйцэтгэснээс хойш 6500 орчим гал түймрийн дуудлагаар ажиллаж, 5100 орчим иргэний амь, 300 гаруй тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалаад байна. Харин II шатны төслийн хүрээнд гал түймэр унтраах тусгай зориулалтын 42 м урттай автомеханик шатны машин 5, 32 м урттай автомеханик шатны машин 10, хөөсөөр гал түймэр унтраах машин 3-ыг нийлүүлнэ. Ингэснээр гал унтраах тусгай зориулалтын машины хангалт 62.8 хувьд хүрэх юм.

Эдгээр машиныг Онцгой байдлын ерөнхий газрын захиалгаар Монголын цаг уур, орчин нөхцөлд тохируулан үйлдвэрлэжээ.

0/1000