Эрүүл мэндийн салбарын эмч ажилчдын цалинг нэмэгдүүлэх шаардлагын хүрээнд талууд хэлцэлд хүрч чадаагүй өнөөдөртэй золгож байна. Эмч, ажилтнуудын зүгээс үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардсан боловч Засгийн газар боломжгүй гэдэг хариу өгсөн хэвээрээ байгаа юм. 10-р сарын 9-нөөс эхэлж жагсаж эхэлж эмч нар нэгдэж ажил хаялт зарлахаар болоод байгаагаа зарлалалаа. Одоогийн байдлаар өрхийн эмнэлгүүдээс гадна 14 эмнэлэг ажил хаялтад нэгдэхээ илэрхийлжээ. Үүнд:
- Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв
- Сонгинохайрхан дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүд
- Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв
- Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн
- Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв
- Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг
- Ховд аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төв
- Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг
- Завхан аймгийн нэгдсэн эмнэлэг
- Багануур дүүргийн эрүүл мэндийн төв
- Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг
- Зоонозын өвчин судлалын үндэсний төв
- Дархан-уул аймгийн шарын гол, хонгор, орхон сумдын эрүүл мэндийн төв
- Хөвсгөл аймгийн зоонозын төв зэрэг эмнэлгүүд бүх ажилчдын хурлаа хийж, ажил хаялтад нэгдэхээ илэрхийлжээ.

