Өнгөрсөн мягмар гарагт Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, ЦЕГ-ын даргаар хошууч, генерал Ж.Болдыг томилсон. Тэр дотооддоо бүтцийн өөрчлөлт оруулж, томилгоо хийж эхэллээ. Тэрээр нэн тэргүүнд Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албаны дарга, хурандаа Г.Арсланхуягийг нийслэлийн Цагдаагийн удирдах газрын даргаар томилов. Харин нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга, хурандаа Э.Товуудоржийг Хар тамхитай тэмцэх албаны даргаар томилсон байна.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Цагдаагийн удирдлагуудын дунд бүтцийн өөрчлөлт хийж эхэллээ
- 2025/10/31
- •
- 43 цаг 33 минутын өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай
