horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Автозам ашигласны төлбөрийг 30 хоногт төлөхгүй бол алданги тооцохоор болжээ

post-img

“Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд байрладаг төлбөр авах цэгүүдийг үе шаттайгаар цахимжуулж байгаа билээ.  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 33 төлбөр авах цэгийн 12-ыг одоогоор бүрэн цахимжуулжээ. Энэ хүрээнд “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас “Авто замын орлого төвлөрүүлэлтийг нэмэгдүүлэх аян”-ыг 2025 оны арваннэдүгээр сарын 5-наас эхлүүлсэн. Аяны хүрээнд хуримтлагдсан төлбөрийг газар дээр нь төлүүлэх ажлыг зохион байгуулж байна. Иймд жолооч та хугацаандаа төлбөрөө барагдуулаарай. Төлбөрийг 30 хоногийн дотор төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож, үндсэн төлбөр дээр нэмж төлүүлнэ. Иргэд олон нийт ebarimt.mn, ezam.mn, e-Mongolia.mnзэрэг төлбөрийн системд регистр, тээврийн хэрэгслийн улсын дугаараа хийж төлбөрийн мэдээллээ шалгах, төлөх боломжтой юм.

0/1000