Прокурорын байгууллагаас 2025 оны эхний 10 сарын байдлаар “Хүүхдийн эрхийг зөрчих” зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийг судалж үзэхэд дээрх хугацаанд нийт 6507 зөрчлийн гомдол, мэдээлэл бүртгэснээс Нийслэлд 4369, орон нутагт 2138 бүртгэжээ.
Үүнээс Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн” зөрчил 96.5 хувь буюу 6285 бүртгэсэн нь хамгийн их байна.
Зөрчлийн хэргийн шийдвэрлэлтийг авч үзвэл 2773 буюу 42.6 хувьд шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авахуулах саналыг шүүхэд хүргүүлж, 3340 буюу 51.3 хувьд шийтгэл оногдуулж, 73 буюу 1.1 хувьд эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 8 буюу 0.1 хувьд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж шийдвэрлэсэн байна.

