Өдөрт 15-30 хүн залилах гэмт хэрэгт өртөн хохирч байгааг цагдаагийн байгууллага мэдээллээ. Иргэд дансаа бусдад ашиглуулах, хувийн мэдээллээ өгөх зэргээс болж залилуулж байгаа аж. Тухайлбал: 11 дүгээр сарын 6-ны өдөр “Энхийг сахиулах ажиллагаанд явсан дүү маань шуудангаар доллар явууллаа. Зардлаа төлөөрэй” гэсний дагуу 16 сая 955 мянган төгрөг бусдын данс руу шилжүүлж, залилууллаа” гэх утгатай 3-4 дуудлага цагдаагийн байгууллага иржээ.
Иймээс иргэдийг залилах гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд бусдад хувийн мэдээллээ өгөхгүй байх, өөрийн хэрэглэж буй цахим платформынхоо нууц үгийг тодорхой хугацаанд солих, хуурамч зар мэдээлэлд итгэж гүйлгээ хийхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

