Монгол Улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж, хөгжсөний түүхт 100 жилийн арга хэмжээний хүрээнд “Хүүхэд-Хайр-Ирээдүй” хүүхдийн үндэсний чуулганыг 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Төрийн ордны Их танхимд зохион байгуулна. Хүүхдийн үндэсний чуулганд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн оролцооны байгууллагуудын төлөөлөгч хүүхдүүдийг тэгш хамруулж, шийдвэр гаргах түвшинд хүүхдүүдийн санал бодлыг хүргэж, бодит ажил хэрэг болгоно. Чуулганыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн зөн Олон Улсын байгууллага, Олон Улсын хүүхдийн Найрамдал цогцолбор, Монгол хүүхдийн зөвлөл, Хүүхдийн оролцооны үндэсний сүлжээ, Монголын скаутын холбоо хамтран зохион байгуулах юм.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
“ХҮҮХЭД-ХАЙР-ИРЭЭДҮЙ” хүүхдийн үндэсний чуулган болно
- 2025/11/13
- •
- 23 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай
