Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2025 оны 11 дүгээр сарын 3-7-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 66 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүлжээ. Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 53.0 хувь нь гэмт хэргийн шинжтэй бөгөөд хүний нөөц, томилгоотой холбоотой өргөдөл, гомдол зонхилжээ. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 136 дуудлага хүлээн авчээ. Тус албанаас “Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг тогтоох судалгаа”, “Шударга байдлын үнэлгээ-2025” судалгааны тайланг эцэслэн боловсруулж, үр дүнг танилцуулж мэдээлэхээр бэлтгэж байна.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Авлигыг мэдээлдэг 110 дугаарт ирсэн гомдлын 53 хувь нь гэмт хэргийн шинжтэй байна
- 2025/11/14
- •
- 22 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай
