horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

2025 онд илт ашиг сонирхлын зөрчилтэй 83 мэдүүлэгч бүртгэжээ

post-img

Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг өнгөрсөн 2024 онтой харьцуулсан судалгааг АТГ-аас танилцууллаа. 2024 оны 11 дүгээр сард 14402 иргэн мэдүүлэг өгснөөс 44 хүний мэдээлэл зөрчилтэй. Харин 1070 хүнд анхааруулга өгч ажилласан байна. Тэгвэл 2025 онд 17730 иргэн мэдүүлэг өгснөөс 83 хүний мэдээлэл нь илт ашиг сонирхлын зөрчилтэй. 1301 иргэнд анхааруулга зөвлөмж хүргэжээ. Харин хянуулаагүй томилсон 42 хүн байгаа аж. Зөрчилтэй албан тушаалтанд “Ашиг сонирхлын зөрчлийн 29.2.2”- т зааснаар цалингийн 30 хувийг бууруулан, шийтгэл оноожээ.

0/1000