horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Баруун аймгуудын ихэнх нутгаар цас орж байна

post-img

Өнөө шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Хөвсгөл аймгийн Тариалан сумаас Мөрөн сум чиглэлийн авто замын нөхцөл байдал хүндэрчээ. Онцгой байдлын газраас нийт нутгаар цас ихээр орж байгаатай холбоотойгоор дараах зөвлөмжийг хүргэж байна.

  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;
  • Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх;
  • Шаардлагагүй тохиолдолд шөнө оройн цагаар хөдөө орон нутгийн замд гарахгүй байх,

Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

0/1000