horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Нуурын мөс цөмөрсний улмаас нэг хүн амиа алджээ 

post-img

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Навчилтай багийн нутаг Цэнгэл гэдэг газар зорчиж явсан иргэд Цэнгэл нуурын мөсөнд цөмөрч, осолдсон тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт 11-р сарын 19-нд бүртгэгджээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ажиллаж, амиа алдсан нэг иргэний цогцсыг нуурын баруун эргээс 180 метрийн зайд, 3 метрийн гүнээс гаргаж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ.

Сүүлийн үед гол нуурын мөс цөмөрсөн дуудлага мэдээлэл эрс нэмэгдэж байгааг Онцгой байдлын газраас анхаарууллаа. Иймд гол нуурын мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явахгүй байхыг санууллаа.

0/1000