Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт сүүлийн 7 хоногт нийт 2285 хүүхэд үйлчлүүлснээс 389 хүүхэд хэвтэн эмчлүүлж, 1896 хүүхдэд үзлэг хийн, гэрийн эмчилгээ зөвлөжээ. Яаралтай тусламжийн тасагт хандсан хүүхдүүдийн дийлэнх хувийг 5-14 насныхан эзэлж байна. Хоногт 308 хүүхэд яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлжээ. Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг нь нийт 365 ортой. Үүнээс хүүхдийн эрчимт эмчилгээ болон хэвтэн эмчлүүлэх 140 ортой. Нэмэлтээр 40 ор дэлгэн хүүхдийн тасагт нийт 180 ортой ажиллаж байна. Орны эргэлт одоогийн байдлаар 93 хувьтай. Сонгинохайран Нэгдсэн эмнэлэг хүүхдийн 40 ортой нэмэлт тасаг нээж, 11-р сарын 24-ны өдрөөс жижүүрийн хүүхдийн эмчийг нэмэгдүүлж, хүүхдийн үзлэгийг 4 цэгээр явуулж байна. Мөн Яаралтай тусламжийн тасагт эрэмбэлэн ангилалтын ажилтны тоог 8 болгон нэмэгдүүж үзлэгийн эргэлтийг эрчимжүүлэн ажиллаж байна.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгаар хоногт 308 хүүхэд үйлчлүүлжээ
- 2025/12/01
- •
- 6 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай
