horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

“Өвлийн идэш-2025” өргөтгөсөн худалдаа баасан гараг хүртэл үргэлжилнэ 

post-img

Нийслэлийн иргэдийн хүнсний өвлийн хэрэгцээнд зориулан “Өвлийн идэш-2025” өргөтгөсөн худалдааг энэ сарын 28-наас  арванхоёрдугаар сарын 5-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж байна. Энэ үеэр  малчин, хоршоологчдын махыг дундын зуучлалгүйгээр шууд худалдан авах боломжтой. Өргөтгөсөн худалдаанд Дархан-Уул, Булган, Архангай, Сүхбаатар, Баянхонгор, Хөвсгөл болон Орхон аймгийн малчин, хоршоологчид оролцож байна.

 Энэ удаагийн үзэсгэлэн худалдааг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран зохион байгуулж байгаа юм. Ингэхдээ үхрийн мах 14000 төгрөг, адууны мах 10500 төгрөг, хонины мах 12000 төгрөгөөр худалдаалж байна. Мөн үйлдвэрийн аргаар мах бэлтгэдэг найман ААН оролцож буй. Энэхүү үйл ажиллагаа зохион байгуулагдсанаар иргэд малчид, хоршоологчдоос ямар нэг дундын зуучлагчгүйгээр гар дээрээс мах, цагаан идээгээ авах боломжийг олгож байгаа юм. 21 аймгаас 10 аймаг үзэсгэлэн худалдаанд оролцож байгаагаас 38 малчин, хоршоологч оролцож байна. 

0/1000