horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Гудамжны гэрэлтүүлгийн шитний автоматуудыг хулгайлсан  тохиолдол гарчээ

post-img

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд гудамжны гэрэлтүүлгийн шитнүүдийг эвдэж доторх автоматуудыг хулгайлах тохиолдол гарч байна. Тухайлбал, 11-р сарын 10-нд БЗД-ийн 11-р хорооны Дэнж орчмын гэрэлтүүлгүүд асахгүй байсан тул шалгалт хийжээ.

Улмаар хоёр гэрэлтүүлгийн шитний цоожыг онгойлгож автоматуудыг нь хулгайлсан байжээ. Гэрэлтүүлгийг янзалсан ч өчигдөр буюу 11-р сарын 30-нд мөн л “Дэнжийн гудамжны гэрлүүд асахгүй байна” гэсэн дуудлага бүртгэгджээ. Шалгалт хийхэд гэрэлтүүлгийн шитнүүдийг эвдэж доторх автоматуудыг бүгдийг нь хулгайлсан болох нь тогтоогджээ. Энэ асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

0/1000