Увс аймгийн Завхан сум түүхт ойн жилээрээ “МӨНГӨН БУЙЛ 2025” тэмээний баяраа өргөн дэлгэр тэмдэглэжээ. Энэ үер 3000 орчим тэмээ цугларчээ. Тэмээний баярыг тэмдэглэсэн газар нь зөөлөн элсэн манхадтай, тоос шороогүй газар байсан нь зорин ирсэн хүмүүст ая тухтай хүүхэд багачуудад баяр хөөртэй тоглож наадах боломжийг бүрдүүлсэн талаар аймгийн төлөөллүүд онцлоод буй.

Цаашид энэхүү наадмыг баруун бүсийн хэмжээнд томоохон наадам болгох алсын зорилго тавьжээ.


