horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Б.Мөнхтамир: Дараагийн ажлын саналууд ирсэн учраас ажлаа өгч байна

post-img

Засгийн газар өнгөрсөн баасан гарагт ээлжит бусаар хуралдаж, зарим төрийн өмчит компанид хийсэн хяналт, шинжилгээний үр дүнг танилцуулсан. МИАТ ТӨХК, ДЦС-IV, Харилцаа холбооны сүлжээ ТӨХК-ийн удирдлагуудыг ажлаас нь чөлөөлөхөөр болсон. Тухайлбал, “МИАТ” ТӨХК энэ оны 9-р сарын байдлаар алдагдлын хэмжээ нь 9.6 тэрбум төгрөгт хүрчээ. Хариуцлагагүй төсвийн хэмнэлтгүй ажилласан гэсэн шалтгаанаар МИАТ-ын удирдлагыг ажлаас нь чөлөөлсөн.

Тэгвэл энэ асуудлаар “МИАТ” ТӨХК-ийн захирал Б.Мөнхтамир мэдээлэл өглөө. “Яагаад алдагдалтай ажилласныг би хэлж мэдэхгүй. Минийхээр бол энэ хэмжээний алдагдал эмзэглэх зүйл биш. Би аль хэдийнэ өргөдлөө өгсөн. Үүнээс цааш “МИАТ” ТӨХК алзахгүй гэдэгт итгэлтэй байна. “МИАТ” ТӨХК нээлттэй компани боловч яг энэ чиглэлээрээ ажиллаж чадсангүй. Өнгөрсөн хугацаанд “МИАТ” ТӨХК-д олон шинэчлэл хийсэн. Тухайлбал, онгоцныхоо тоог нэмж, 45 нисгэгч шинээр авсан. Энэ удаад би ажлаа өгөх болсон нь хэн нэгний дарамт шахалттай холбоогүй. Дараагийн ажлын саналууд ирсэн учраас энэ шийдвэрийг гаргасан” гэлээ.

0/1000