horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Мөрөнд шинэ суурьшлын бүс байгуулна

post-img

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”, Хөвсгөл аймгийн засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх “Бүтээлч хөвсгөлчүүд” үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Мөрөн суманд шинэ суурьшлын бүс байгуулах томоохон төсөл эхлэхээр боллоо. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих энэхүү төслийг эхлүүлэхээр аймгийн засаг дарга болон компани удирдлагууд өчигдөр албан ёсоор гэрээнд гарын үсэг зурлаа.

Төслийн хүрээнд барих барилга, байгууламж:

  • 1080 айлын орон сууцны хороолол
  • 640 хүүхдийн сургууль
  • 240 хүүхдийн цэцэрлэг
  • 50 ортой өрхийн эрүүл мэндийн төв,
  • Цагдаагийн кабон,
  • Онцгой байдлын аврах салбар
  • 60 МВт-ын дулааны цахилгаан станц баригдах юм.

Эдгээр бүтээн байгуулалтыг төслийн гүйцэтгэгч “Голден Эй Эн Ти” ХХК хэрэгжүүлнэ. Шинэ суурьшлын бүс нь орон нутгийн хүн амын орон сууцны хэрэгцээг хангаж, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэн, Мөрөн сумын хөгжлийн шинэ төв бий болгох боломжтой гэж үзэж байна.

Талууд төслийг үе шаттайгаар хэрэгжүүлж, аймгийн хүн амын амьдрах орчныг сайжруулах, орон сууцжуулах, хот байгуулалтын хөгжлийг дэмжих бодлогыг бодитоор хэрэгжүүлэх зорилтыг дэвшүүллээ.

0/1000