horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулсан тэмдэг байршуулжээ

post-img

Мөсөн дээгүүр автомашинтай зорчих тохиолдол цөөнгүй гарч амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулах тохиолдол цөөнгүй бүртгэгдэх болжээ.

Иймд Хөвсгөл аймгийн Гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн алба хаагчид ард иргэд, малчид, тээвэрчдийн аюулгүй байдлыг хангах, мөс цөмрөх ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Цагаан-Уул сумын төвөөс зүүн урд зүгт “Дөрөлжийн нуур” орчимд түр хориглох тэмдэг 2 анхааруулах тэмдэг 5, урд зүгт “Баяннуур” орчимд түр хориглох 1, анхааруулах тэмдэг 4 тус тус байршууллаа. Гол, нуурын мөсөн бүрхүүл нийт уртын дагуу харилцан адилгүй зузаантай, хүн, мал амьтан, машин техник зорчих хүртэл бэхжээгүй байгаа тул Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

This image has an empty alt attribute; its file name is PO-768x1024.jpg
0/1000