horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Senzu-гийн “Passion UA” баг “IEM Cologne Major”-т оролцож чадахааргүй боллоо

post-img

“The Mongolz” багийн тоглогч асан Senzu “Passion UA” багт зээлээр тоглож байгаа билээ. Тэд ямар нэг тэмцээнд түрүүлж, VRS оноогоо нэмэхгүй бол “IEM Cologne Major”-т уригдаж чадахааргүй болох аюултай тулгараад байв.

“Passion UA” баг VRS оноогоор “Liquid” багийн яг доор бичигдэж байсан юм. “IEM Cologne Major” тэмцээний сүүлчийн урилгыг уг хоёр багийн аль нэг нь авахаар байлаа. “Passion UA” баг “Urban Riga Open Season” 4 тэмцээний финалд шалгарсан. Хэрэв тэд уг тэмцээнд түрүүлсэн бол VRS оноогоор “Liquid”-ийн дээр гарч, “IEM Cologne Major”-т уригдахаар байв.

Тэгвэл “Passion UA” баг өнгөрсөн шөнө “Urban Riga Open Season 4” тэмцээний шигшээ тоглолтод “Sangal” багт 1:2 харьцаатай хожигдсоноор “IEM Cologne Major”-т оролцож чадахааргүй болж, тэдний оронд “Liquid” баг оролцохоор боллоо.

0/1000
Soyombo

Senzu баяртай 😔