Хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн Ерөнхий Газраас анхааруулав. 2026 эхний гурван сарын байдлаар 1,557 орон байрны хулгай, 253 халаасны хулгай, 61 автомашины хулгай, 309 малын хулгай гарсан байна. Тухайлбал, Өсвөр насны хүүхдүүд эмнэлгийн гаднаас автомашин хулгайлсан хэрэг гуравдугаар сарын 30-нд гарсан байдаг. “Нэр бүхий төрөх эмнэлгийн гаднаас автомашинаа хулгайд алдчихлаа” гэх дуудлага мэдээллийн дагуу шуурхай бүрэлдэхүүн шалгалтын ажиллагаа явуулахад 13-14 насны хүүхдүүд асаалттай орхисон автомашиныг хулгайлсан болох нь тогтоогдож, уг тээврийн хэрэгслийг хохирогчид хүлээлгэн өгсөн байна. Иймд тээврийн хэрэгслээ асаалттай, онгорхой орхихгүй байхыг сэрэмжлүүлсэн билээ.


