Олон нийтийн сүлжээнд Пийнат нэрээр алдаршсан өхөөрдөм хэрэм болон Фрэд элбэнхийг Нью-Йорк мужийн байгаль орчныг хамгаалах газраас “Зэрлэг амьтан хүмүүстэй цуг амьдарч байгаа нь галзуу өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлж байна” гэж үзэн устгасан байна. Хэрмийн эзэн Марк Лонго түүний тэжээвэр хэрмийг барихын тулд албаныхан хэт сүржигнэж хүч хэрэглэсэн гэж мэдэгджээ. Тэгвэл мужийн зэрлэг ан амьтдыг хамгаалах албаныхан “зэрлэг амьтныг өмчлөх нь хууль бус бөгөөд галзуу өвчний вирус тээгч амьтдыг хууль бусаар эзэмшиж байгаа нь нийгмийн эсрэг гэмт хэрэг” гэж үзсэн байна. Марк Лонго сүүлийн долоон жилийн хугацаанд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр алдаршсан Пийнат хэрэм болон Фрэнд элбэнхийг тэжээж эхэлсэн байна.Пийнат хэрмийн ээжийг машинд дайруулж байхыг харсан эзэн нь түүнийг 8 сарын турш асарч байгаад байгальд нь буцааж тавьсан ч хэрэм нэг өдрийн дараа “гэртээ” буцаж иржээ.
Тэр цагаас хойш Пийнат хэрэм интернэт хэрэглэгчдийн зүрх сэтгэлийг татаж Instagram хуудсандаа 537,000 дагагчтай болжээ. Марк Лонго өөрийн Инстаграм хуудсандаа нийтэлсэн видео бичлэгтээ нулимс дуслуулан “Peanut бол бидэнд тохиолдсон хамгийн сайхан зүйл байсан” гэж хэлсэн байна.