horoscope
horoscope
horoscope
userР. Цэцэгбаяр

Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеийнхээс 12.8 хувиар нэмэгджээ

post-img

Үндэсний статистикийн хорооны судалгаагаар шинэ орон сууцны метр квадратын дундаж үнэ 4.39 сая төгрөг байна. Шинэ байрны метр квадратын үнэ Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.6 сая төгрөг, Сонгинохайрхан дүүрэгт үнэ хамгийн хямд буюу 2.94 сая төгрөг байна.
Шинэ байрны мкв-ын үнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 540 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.
Түүнчлэн, хуучин орон сууцны мкв-ын дундаж үнэ нь 4.02 сая төгрөг байна. Мөн өмнөх оны мөн үетэй харьцуулахад 580 мянган төгрөг буюу 12.8 хувиар нэмэгджээ.

59
0/1000