horoscope
horoscope
horoscope
userБ. Оюунжаргал

Боомоор өвчилсөн үхрийн махыг 11 хүн хүнсэндээ хэрэглэснээр хоёр нь халдвар авчээ

post-img

Увс аймгийн Зүүнговь суманд малын боом өвчин хүнд халдсан тохиолдол гарчээ. Одоогоор халдвар авсан хоёр хүнд бие хөөх, хавагнах гэх мэт боом өвчний анхны шинж тэмдгүүд илэрч Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлэгдэж байгааг ЗӨСҮТ-өөс мэдээллээ. Уг тохиолдол нь боомоор өвчилсөн үхрийг төхөөрөх явцдаа халдвар авсан болохыг Увс аймгийн ЗӨСҮТ-д хийсэн молекул биологийн /PCR/шинжилгээгээр баталгаажсан байна. Цаашлаад төхөөрсөн үхрийн махыг 11 иргэн хүнсэндээ хэрэглэжээ. Өвчин бүртгэгдсэн бүс нутагт хэсэгчилсэн хөл хорио тогтоож, ЗӨСҮТ-өөр ахлуулсан баг, Мал эмнэлэг, Онцгой байдлын газар сумын онцгой комисстой хамтран хариу арга хэмжээ авч ажиллаж байгаа юм.

65
0/1000