horoscope
horoscope
horoscope
userБ. Оюунжаргал

ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнтэй холбогдох хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ

post-img

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн болон нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн дарга А.Төвшин нарыг Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн есдүгээр сарын 16-ны өдөр баривчилж, саатуулсан байдаг. Тэднийг сайдын шуурхай хурлын үеэр саатуулсан гэх бөгөөд нэр бүхий эмнэлгийн удирдлагуудаас авлига авсан, хясан боогдуулах замаар худал бичилт хийж байсан гэх үндэслэлээр АТГ-аас шалгаж эхэлсэн.  Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын есдүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан.

Тэгвэл АТГ-аас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн нарын 11 хүнд холбогдох хэргийг шалгаж дуусжээ. Хэргийг өнгөрсөн долоо хоногт шүүхэд шилжүүлэх саналтайгаар нийслэлийн Прокурорын газрын хяналтад хүргүүлсэн байна.

44
0/1000