Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Б. Оюунжаргал
“Е-MОNGOLIA” цахим системд сард 790 мянган халдлага орж ирдэг байна
- 2024/11/13

- 10 өдрийн өмнө

- 3 мин уншина

Интернет орчин хөгжихийн хэрээр иргэдийн мэдээллийн аюулгүй байдал, тэдгээр мэдээллийг найдвартай хадгалах асуудал хөндөгдөж эхэлсэн. Манай улсын хувьд мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой гэмт хэргийн тоо жил бүр өсөж байгаа нь хамгийн анхаарал хандуулах ёстой асуудал болсон гэдгийг ч цагдаагийн байгууллагаас онцолж байна. 2021 онд “dark web” буюу кибер орчин дахь хар зах дээр манай иргэдийн мэдээллийг зарсан тохиолдол бүртгэгдэж байжээ. Тодруулбал 2.3 сая цахим хэрэглэгчийн гэрийн хаяг, утасны дугаар гэх мэт хувийн мэдээллийг 700 доллароор зарсан тохиолдол гарч байжээ. Энэ асуудал сүүлийн жилүүдэд газар авч иргэд хувийн мэдээллээ цахим орчинд алдах, аж ахуй нэгж, байгууллагууд дата системээ хакердуулах болоод байгаа юм.

194 орноос Кибер аюулгүй байдлын индексээр манай улс 103-т эрэмбэлэгджээ

“Олон улсын Кибер аюулгүй байдлын индекс-2024” тайланд дурдсанаар Монгол Улс 194 орноос 103-т эрэмбэлэгдсэн. 2020 онтой харьцуулахад, 17 байр урагшилжээ. Гэвч цахим орчинд иргэдийн мэдээллийг хулгайлах, хууль бусаар ашиглах зэрэг зохион байгуулалттай гэмт хэрэг нэмэгдсээр. Төр захиргаа, олон нийтийн байгууллага, хувийн хэвшил, иргэн үл харгалзан дээрх халдлагад өртөж, сүүлийн таван жилийн хугацаанд энэ төрлийн гэмт хэрэг 25,849-д хүрчээ. 2023 онд гэхэд дээрх гэмт хэргийн улмаас 87.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Дийлэнх нь хувь хүний аккаунт руу нэвтэрсэн халдлага байна.

Учир нь нэр бүхий компани, төрийн байгууллагын нэрийг барьж, хуурамч өгөгдөл, линк, тоглоомоор дамжуулан иргэд, хуулийн этгээдийг хохироож байна. Ингэхдээ иргэдийн цахим шуудан, мессенжер, утасны дугаар руу мэдээллээ илгээхээс гадна реклам сурталчилгаагаар дамжуулан иргэдийг олзолдог. Энэ мэтээр цахим орчинд гэмт хэрэг үйлдэх арга барил улам хөгжиж, эрсдэл дагуулж байгааг олон улсын байгууллагуудаас анхааруулдаг. Иргэн аж ахуйн нэгж, байгууллагууд хувийн мэдээллээ нууцалдаггүй, бусдад дамжуулах боломж олгодог нь энэ төрлийн гэмт хэрэг гарах шалтгаан болж байгаа аж.

Тэгвэл Монгол Улсын хувьд иргэдийн мэдээллийг хадгалдаг дата баазуудын аюулгүй байдал хэрхэн хангагдсан талаар “Е-MONGOLIA” ТҮНС-ийн системийн нэгтгэлийн газрын дарга С.Тулга хэлэхдээ “Е-MONGOLIА” системд нэг сарын дотор 790 мянган халдлага олон улсаас орж ирдэг. Дата төв дээр аюулгүй байдлыг хангаж хэд хэдэн систем ажиллаж байна. Бид давхар олон улсын “Клав клеар” гээд аюулгүй байдлын шийдлийг ашигладаг” гэлээ. Мөн Үндэсний статистикийн хороонд хадгалагдах хувь хүний мэдээлэл 99 хувийн түвшинд хамгаалагдаж байгаа. Олон улсад ашиглагдаж байгаа хамгийн сүүлийн үеийн шийдэл бүхий хамгаалалтыг ашигладаг гэдгийг онцолсон.

Иргэн та цахим залилан, халдлагад өртсөн даруйдаа 102 дугаарын утсанд шуурхай хандах эсвэл Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв цахим https://www.facebook.com/cybercrimemongolia хуудсанд өөрийн цахим халдлагад өртсөн талаарх мэдээллээ даруй хүргүүлнэ. Энэ тохиолдолд цагдаагийн байгууллага, банк болон прокурорын байгууллагатай хамтран тухайн гарсан мөнгийг шуурхай царцаах арга хэмжээ авах юм. Ингэснээр энэ төрлийн цахим гэмт хэргийг 50 хувь бууруулж чадна гэж үзэж байгаа аж.

26
- Шинэ
- Хандалттай