Өнгөрөгч амралтын өдөр нийслэлийн Сүхбаатар дүүрэгт ажлаа тараад явж байсан иргэнийг гудамжинд хутгалсан дүрс бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Цагдаагийн байгууллага тус хэргийг мөрдөн шалгаж байгаа бөгөөд хэрэг хийсэн этгээдүүдийг олж тогтоожээ. Тодруулбал тус хэрэг 2025 нэгдүгээр сарын 27-ны 19:00 цагийн орчимд бүртгэгдсэн. Согтууруулах ундаа хэрэглэсэн залуусын нэг нь гудамжинд алхаж явсан иргэнийг хутгалжээ. Бусдад хутгалуулсан иргэн ТҮК-ийн ажилтан байсан бөгөөд хохирогчид эмнэлгийн байгууллагын тусламж үзүүлсэн байна.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Гудамжинд явсан иргэнийг хутгалсан этгээдийг мөрдөн шалгаж байна
- 2025/02/04
- •
- 13 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай