Америкийн Монгол судлалын төвийн 10 жилийн ой

2012 оны 3 сарын 272012-03-27
285699f3-7395-41e5-b29e-1d215972b20c,67945-e268a4a0-457f-11e5-bc0a-1314c8008624.jpg.jpgТоронто хотноо болсон Монгол 7a97d49e-1351-4095-972d-65edcb7da6e7,67945-e268a4a1-457f-11e5-bc0a-1314c8008624.jpg.jpgсудлалын eac3d8d4-bd1a-4ada-98b0-e95760de96b0,67945-e268a4a2-457f-11e5-bc0a-1314c8008624.jpg.jpgхурлыг сурвалжилсан тэмдэглэл - 2
АМСТ буюу англиар бол American Center for Mongolian Studies хэмээх төв 10 жилийнхээ ойг тэмдэглэв.  Эднийх Монгол судлалаар тун идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Тус төвийг үндэслэн байгуулах, санхүүжүүлэх, хөл дээр нь босгох нөр их ажлын голыг гүйцэтгэх захирал Чарльз Крюзкопф нугалсаар иржээ.

a26d7cc2-709d-4d44-8f52-96ceea5203a6,67945-e268a4a3-457f-11e5-bc0a-1314c8008624.jpg.jpgАМСТ нь жил бүр Монгол судлалыг сонирхдог залуу оюутнуудыг Монголд явуулдаг хөтөлбөртэй, зун Монголд очихоор нь Монгол хэлний хичээлд хамруулж, судалгааны ажилд нь тус дэм болдог. Мөн Мэйний их сургуультай хамтран Хойд Америкийн Их Дээд Сургуулиудад онлайнаар монгол хэл заах хөтөлбөр хэрэгжүүлж байна. Хойд Америкт албан ёсоор кредит өгч монгол хэл заадаг сургууль Индианагийн их сургуулиас өөр байхгүй байгаа энэ тохиолдолд оршин сууж буй газар, сурч буй сургуулийн байршлаар хязгаарлагдахгүйгээр монгол хэл сурч, Мэйний их сургуулийн кредит авч байгаа энэ хөтөлбөр бол Хойд Америкт Монгол судлалыг хөгжүүлэх, дэмжих, түгээх нэгэн чухал алхам болсон юм.

Монголд АМСТ нь ШУТИС-ийн байранд салбартай, номын сантай, цуврал лекц зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа явуулдгийг манай оюутан залуус сайн мэднэ.
АМСТ-ийн монгол судлаачдад маш хэрэгтэй бас нэг үйл ажиллагаа бол Олон улс судлалын дижитал номын сан (Digital Library of International Research)-тай хамтарч, монгол ховор хуучин бичиг баримт, ном судрыг дижитал болгон хөрвүүлдэг хөтөлбөр юм. Хамгийн сүүлчийн жишээ нь л гэхэд “Тод номын гэрэл” төвтэй хамтран тод үсгийн ховор хуучин номуудыг дижитал болгосныг та бүхэн http://www.dlir.org/tngc-about хаягаас үзэж болно.

АМСТ нь жил бүр, ихэнх тохиолдолд (дандаа биш) AAS буюу Ази судлалын нийгэмлэгийн хурлын үеэр тайлан хурлаа хийдэг. Ази судлалын нийгэмлэгийн хурал нь жил бүр Хойд Америкийн аль нэг том хотод болдог уламжлалтай юм. Өнгөрсөн жил Хавайд болсон, энэ жил Торонто, хойтон Сан-Диего, тэгээд Филадельфи гэхчилэн үргэлжилнэ.

Жил тутмын хурлаараа АМСТ нь тайлан мэдээгээ хэлэлцэж, мэдээлэл түгээхээс гадна Монгол судлалын үзүүлэн-хурал гэж хийдэг. Үзүүлэн-хурал буюу poster session гэдэг нь илтгэгч бүр олны өмнө гарч ярилгүй, гол санаа, илтгэлээ үзүүлэн дээр буулган, тодорхой зай эзлэн зогсох бөгөөд сонирхсон улс ирж яриа хөөрөө өрнүүлдэг, цаг бага авах хэрнээ сонирхсон илтгэгчтэйгээ тулж ярих илүү боломжтой, эрдэм шинжилгээний хурлын бас нэг өвөрмөц хэлбэр юм.

2007 онд Атлантад болсон эдний хурлаас эхлэн манай Монгол соёлын төв АМСТ-ийн хуралд бас нэгэн өнгө үзэмж, сонирхол нэмэн, хамтран зохион байгуулах болсон юм. Санаа нь манай талаас гарсан юм л даа. Юу гэхээр Ази судлалын нийгэмлэгийн Хятад, Япон, Солонгос судлалын салбар хуралдаанууд хүн нь багтахгүй, шавж байхад хөөрхий Монгол судлалын салбарт илтгэгч нар гурав дөрөвхөн хүнд зориулан ярьж байх жишээтэй байв.   Бага зэргийн сэтгэл, хөдөлмөр нэмэхэд л уг нь хүн татаж болмоор санагдах. Ингээд анх Атлантад бид АМСТ-ийн хурал дээр морин хуурч Уртнасанг тоглуулж, зураач Д.Цолмонгийн үзэсгэлэнг гаргаж, бүсгүйчүүд маань монгол хоол хийж ирсэн зочдыг дайлсан юм. Дараа жил нь Чикагод бүр бүрэн хэмжээний концерт тоглохоо шахсан, учир нь Чикаго хотод манай ардын урлагийнхан, хөгжимчид олноор байдаг, дээр нь АЖ Самбуу гуай ирсэн байсныг хэлэх үү, их сайхан тоглолт болсон билээ. Чикагод байдаг найзууд маань ч монгол хоол авчирсан.
 
Энэ мөчөөс эхлэн Монгол судлалын хурал дуу хууртай, хоолтой цайтай сайхан болдог гэсэн нэг ойлголт төрсөн, дараа жил нь Филадельфид ч дуучин Сарангаа дуулуулж, хоол цайгаа хийдгээрээ хийж, олж авсан нэрээ бататгасан юм. “Монгол нийгэмлэг” бас төстэй хурал зохиодог, шууд санаа аваад одоо бас хурлынхаа дараа хүлээн авалт хийдэг болсон байгаа. Үзүүлэх юм, сайхан хоолоор татаж байгаад дараа нь судалгаа руугаа оруулах гэсэн нэг санаа юм даа. Нэгэнт ирсэн судлаач бол илтгэлүүдийг сонирхоод л гарах нь зайлшгүй. Нөгөө талаар монгол судлалын салбар руу шагайгаад харахаар гуравхан хүн сууж байдаг бол нэр хүндийн хувьд хэр билээ?

Энэ жил хилийн чанад болж байгаа болохоор Монгол соёлын төвийн баг тийм ч олуулаа явж чадсангүй. Тогооч Амаржаргал эгч, УЗ-ийн гишүүн С. Энхцэцэг, Н.Ундрам, дээр нь ЭСЯ-ны төлөөлөгч А.Ананд гэргийн хамт нэг баг болон Торонтог зорьсон юм. Манай Монгол соёлын төвийнхний нэг онцлог бол эдгээр хурлуудад оролцож туслахдаа хол газар мундаг юм хийхээр явж байна, туслаарай бариарай гэж уйлаад байдаггүй, харин ч ажил аяллаа хамтатгаад хөгжилтэй сайхан яваад, ажлаа ч амжуулаад, юм ч үзээд ирдэг юм. Энэ удаад ч золбоотой, маш сайхан баг бүрдсэн, үйл хэрэг маань ч сайхан бүтсээн.

Ялангуяа Торонто хотын монголчууд идэвх санаачилгатай оролцож, үйл ажиллагааг сонирхолтой сайхан болгож өгөв. Жил бүр ямар нэг урлагийн тоглолт үзүүлдэг, Уртнасан хуурч, Лувсандагва хөөмийч, дуучин Самбуу, Саран нарын үргэлжлүүлсэн буухиа тасрах дээрээ тулаад байтал Баярсайхан гэж Торонтод оршин суугч залуу морин хуур сайхан тоглочихдог юм байна.  

Монгол соёлын төв бас судлаачдад үзүүлж харуулах бэлэгтэй байлаа. Өнгөрсөн жил Монгол соёлын төв, Монгол Улсын Элчин сайдын яамнаас хамтран зохион байгуулдаг монгол судлалын бага хурал дээр Монгол улсаас ирж оролцсон түүхч эрдэмтэд, Д. Мөнх-Очир, Ю.Болдбаатар, Одхүү нар бидэнд нэн ховор түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн бэлэглэсэн юм. Эдгээр зураг нь Бавуудоржийн Баттулга, Чунтын Болдбаатар, Доржжүгдэрийн Мөнх-Очир нарын хамтын бүтээл “Орчин цагийн Монгол: Нэгэн зууны товчоон” номд орсон, Монгол улсын тусгаар тогтнолыг үндэслэгч нарын гэрэл зураг билээ. Торонто хотын монголчууд маань 1911 оны тэр чухал үйл явдлыг ихэд сонирхон, асуулт тавьж байв.        

 Монголтой холбоотой үйл ажиллагаа гэхээр хазара ах дүү нар маань маш идэвхтэй оролцлоо.  Бид нар хүүхдүүдээ монгол соёлын арга хэмжээнд авч явах гээд ядчихдаг, тэгтэл хазар хүүхдүүд аав ээжтэйгэй ирж, бүх юманд нь туслан, Монгол зураг хөрөг, соёлын материал сонирхон, Чингис хааны тухай бүр үнэнээсээ шалгаан асуух нь бахархмаар байв.

Дамбура хэмээх хөгжмөө татаад л нэг их гунигтай дуу дуулсан, бодвол үзсэн бүх зовлонгийнхоо тухай, нутаг усныхаа тухай дуулаа биз ээ.

Канадын Хазара нийгэмлэгийн тэргүүн Жавад Чангези хуралд гэргий, гурван хүүгийнхээ хамт иржээ. Хэд гурван үг солив:

Канадад хэрхэн Хазара нийгэмлэг бий болсон юм бэ?

АНУ-д ч тэр, Канадад ч тэр, хазарачууд дандаа сүүлийн үед, бүр саяхнаас цагаачилж ирсэн юм.

Афганаас ирэгсэд үү. Пакистанаас уу?
Аль алинаас нь байгаа. Ер нь бол яг төрөлх нутаг маань Афганистан. Би жишээ нь эхлээд Афганистанаас Пакистан руу нүүгээд, дараа нь тэндээсээ Канадад цагаачилж ирсэн хүн.

Афганд одоо хазар нарын байдал ямар байна вэ?
Афганд харин ч бүр гайгүй. Харин Пакистанд маш хэцүү байна аа. Пакистаны өнөөгийн засгийн бүрэн дэмжлэгтэйгээр хазара нарыг тухайлан хядаж байна.

Өвөг дээдсээ монгол гэж мэдрэхэд, монголчуудтай уулзахад ямар сэтгэгдэл төрдөг вэ?
Энэ бол бидний хувьд бахархал, сайхан мөч байдаг. Өөрсөдтэйгөө нэг гаралтай улстай энэ олон зуун жилийн дараа уулзана гэдэг хувь тавилан юм. Хазара-Монголын хоорондох энэ сайхан харилцаа улам өргөжиж хөгжинө гэдэгт би итгэдэг.

Өнөөдрийн энэ үйл ажиллагааны хувьд юу бодож байна?

Биднийг үйл ажиллагаандаа оролцуулж, монгол соёлтой танилцах боломж олгосонд тань их баярлалаа. Манайхан бүгдээрээ их баяртай байна. Ерөөсөө энэ арга хэмжээнд ирсэн бүх хүн сэтгэл хангалуун харагдаж байна. Манай хоёр ард түмний соёлын хэлхээ холбоог улам ойртуулсан сайхан үйл ажиллагаа боллоо.

Санал болгох

НИЙТЛЭЛ: Долоон худал

Сүүлийн өдрүүдэд гурилын асуудлаар нийгмийг хувааж талцуулсан, үл ойлголцол үүсгэсэн үйл явдлыг Монгол улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан (МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга) хэвлэл мэдээллээр сонгуулийн пиар идэвхтэй хийж байгаа билээ. Түүний олон нийтэд ор үндэслэлгүй худал тоо баримтууд цацаж УИХ-ын гишүүдийг хууран мэхэлж, өөрийн санаачилсан хуулиа батлуулах гэж улайран зүтгэж буй явдлыг няцаах үүднээс бодит тоо, тооцоолол бүхий дараах тайлбарыг хийх нь зүйтэй гэж үзэж энэхүү нийтлэлийг бичлээ.

1 өдрийн өмнө
Луу жилүүдэд тохиосон зарим онцлох үйл явдлууд

Ээлт наран эргэдгээрээ эргэж Хөх тэнгэрт хүржигнээд байдаг Хүч ихтэй хөх луу жил морилон ирлээ. Оддын зурхайн сарны буюу Билгийн /Жарны/ тоолол эхэлсэн цагаас луу жил 82 удаа тохиож, энэ удаа 17 дугаар жарны Хилэнт эх хэмээх модон луу жил хөх луу өдрөөр орчиж эхэллээ. Эртний монгол цагалбар нь анхандаа нарны тоололд үндэслэж байв. Үүнийг Улирлын тоолол ч гэдэг. Улирлын тооллыг 1211 онд өөрчлөн шинэчилсэн түүхтэй. Цагаан сарыг өдөр, шөнө тэнцдэг гуравдугаар сард тэмдэглэж байсан баримт бий. Улмаар 1282 онд Хубилай хаан Хятадын уламжлалт цаг тооллыг шинэчилж, энэ тоололдоо өөрийн эх нутаг Монголыг ч хамруулсан байдаг. Үүнийг сарны тоолол буюу хятадын шар зурхай гэдэг. Энэ үеэс монгол нутагт ихэвчлэн хоёрдугаар сараас буюу хавар шинэ жилийг эхлүүлэх өөрчлөлт хийгдэж, сарын нэрийг амьтнаар нэрлэх болжээ.

1 сарын өмнө
Хулгайтай тэмцье гэвэл ТӨК-уудаа хувьчил, зовлон үүгээр дуусна

Нүүрсийг биржээр арилжиж эхэлснээс хойш өнгөрсөн 2023 оны аравдугаар сараас тухайн өдрийн арилжааны үнээс АМНАТ авч эхэлсэн. Энэ нь олон улсын биржийн үнээр тооцож, хэт өндөр, хөөстэй татвар авдаг гэх гомдлыг багасгажээ.

2 сарын өмнө
Хойд аав намайг хүчиндсэнийг ээжид хэлэхэд "тэвч" гэсэн

“Ээж биднийг огт хайхардаггүй. Ааваас салж өөр хүнтэй сууснаас хойш биднийг дандаа орхиж явна. Түүнийг эзгүй хойгуур бид хойд аавын ширүүн харц, муухай үйлдлээс үргэдэг болсон юм л даа. Тэр их муу хүн. Намайг дүүтэй  хамт хүчиндсэн учраас зугтаад явчихмаар байна. Би асрамжийн  газарт очно” хэмээн хоолой зангируулан ихэр татан уйлах охиныг "С" гэе. Түүнд болон түүний бяцхан дүүд тохиолдсон аймшигт бас харуусалт явдлын талаар сэрэмжлүүлэн сурвалжилсан юм

3 сарын өмнө