УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичдэг ЖБ Прайм, Доктор фарм гэх хоёр компанийг эхнэр Ч.Дэлгэрмаа нь удирддаг. Эхнэрт нь дахиад Тайвандэлгэр, Сонатамон, Мондэй бизнес девелопмэнт зэрэг гадаад худалдааны компани бий ч Ж.Батзандан гишүүн ХОМ-тээ бичдэггүй.
Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн зөвлөх Г.Аюулгүйгийн хамаарал бүхий 33 компани бий. Энэ тухай бид өмнө мэдээлсэн.
Дээрх компаниудын дийлэнх нь гадаад худалдааных бөгөөд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол дахь 13 дугаар байрны 180 тоотод бүртгэлтэй. Өөрөөр хэлбэл, нэг хаяган дээр байдаг компаниуд.
Гэвч ойрмогхоноос Г.Аюулгүй өөрийн нэр дээрх зарим компаниа татан буулгаж эхэлжээ. Шалтгааныг нь мэдэхгүй юм. Ямар ч байсан Өнөөдөр сонины дөрөвдүгээр сарын 22-ны дугаарт Монголгэр юниверсал, Унгар констракшн солюшнс, Коул энд кокс, Энтекмегаватт компаниудаа татан буулгаснаа мэдээлжээ.